Ихэнх нутгаар цас орно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2021-02-08 12:58:23

Архангай /МОНЦАМЭ/. Аймгийн УЦУОШТ-өөс 2 дугаар сарын 8-15-ныг хүртэлх 7 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөвийг мэдээллээ. 

Энэ сарын 10-нд нутгийн баруун хэсэг, 11-нд төв болон зүүн хэсгээр, 13-нд ихэнх нутгаар цас орно.

Салхи: 10-нд ихэнх нутгаар, 11,14,15-нд зарим газраар секундэд 10-12 метр, зарим үед секундэд 16 метр хүрч цасан болон шороон шуурга шуурна.

Агаарын температур: 9-нд ихэнх нутгаар хүйтний эрч сулавтар байх боловч 10-нд нутгийн баруун болон хойд хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар хүйтний эрч чангарч Хойд, Урд тэрх, Суман, Чулуут, Орхон голын хөндийгөөр шөнөдөө 27-32 градус,

өдөртөө 13-18 градус, бусад нутгаар шөнөдөө 24-29 градус, өдөртөө 10-15 градус хүйтэн байна.

Связанные новости