Орхон аймгийн ИТХ-ын сонгуульд өрсөлдөх нэр дэвшигчид үнэмлэхээ авлаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОНОрхон аймгийн ИТХ-ын сонгуульд өрсөлдөх нэр дэвшигчид үнэмлэхээ гардан авлаа. Энэ удаагийн сонгуульд тус аймагт 22 тойргийн 33 мандатад зургаан нам, 15 бие даагч нийт 136 нэр дэвшигч өрсөлдөнө.
Энэ үеэр аймгийн Сонгуулийн хороо Ардчилсан намаас нэр дэвшигчдийн үнэмлэхийг гардуулаагүй. Учир нь Ардчилсан нам УИХ, Орон нутгийн сонгуульд оролцох материалаа өгөхдөө аймгийн Сонгуулийн хорооны хаалга болон цонхоор хоёр өөр материал өгсөн нь ийнхүү төөрөгдөл үүсгээд байгаа юм.
Сонгуулийн хороо цонхоор өгсөн материалыг албан ёсных гэж үзсэнтэй холбоотойгоор Ардчилсан нам Захиргааны хэргийн шүүхэд ханджээ. Иймд тус шүүхээс шийдвэр гартал нэр дэвшигчдийн үнэмлэх гардуулахыг нь түтгэлзүүлсэн байна. Эл маргааныг таслах шүүх хурал маргааш болно.
Б.Оюун-Эрдэнэ