Голомтын эцсийн халдваргүйжүүлэлт хийлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2021-02-09 14:35:41

Архангай /МОНЦАМЭ/. ХӨСҮТ-д коронавирусний батлагдсан тохиолдлын ойрын хавьтлуудын Эрдэнэбулган суманд явсан маршрутын дагуу ЗӨСТ-ийн халдваргүйжүүлэлтийн 1, 2-р баг энэ сарын  8-нд голомтын эцсийн халдваргүйжүүлэлт хийлээ.

Хавьтлуудын үйлчлүүлсэн ГОСТ супермаркет, "Тансаг трейд" зэрэг худалдааны төв, "Петровис 2" шатахуун түгээх станц зэрэг гурван объектын 2110 метр квадрат талбайд халдваргүйжүүлэлт хийж зөвлөгөө өгчээ.


Связанные новости