ГССҮТ-өөр өчигдөр 185 хүн үйлчлүүлжээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Эрүүл мэндийн яамны харьяа төрөлжсөн мэргэшлийн эмнэлгүүд болон тусгай мэргэжлийн төвүүдийн тусламж, үйлчилгээ үзүүлсэн нэг хоногийн мэдээг танилцуулжээ.
Яаралтай түргэн тусламжийн 103 дугаарт 2624
дуудлага ирснээс 1189 нь яаралтай тусламж, 1321 нь зөвлөгөө мэдээлэл авчээ.
Харин 1800-0119 зөвлөгөө мэдээллийн дугаараас 1141 хүн мэдээлэл авсан байна.
Энэ
хугацаанд ЭХЭМҮТ-д 34 хүүхэд төржээ. Нийт 43 хүнд мэс засал хийсэн байна. Гэмтэл
согог судлалын үндэсний төв /ГССҮТ/-д 185 үйлчлүүлэгч осол гэмтлийн шалтгаанаар
үйлчлүүлжээ.
Коронавируст халдвар, цар тахлын үед олон нийтийн газраар явалгүй, халдвар хамгааллаа сахиж, гараа ариутган амны хаалтаа тогтмол зүүж, гэртээ байж урьдчилан сэргийлээрэй!