Хөвсгөлд хөл бөмбөгийн спортыг өргөн дэлгэр хөгжүүлнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын хөл бөмбөгийн холбоо /МХБХ/-ноос 21 аймгийн хөл бөмбөгийн холбоодын үйл ажиллагаа болон хэрэгжүүлж байгаа ажлын талаар цувралаар танилцуулж байна.
Энэ
удаа Хөвсгөл аймгийн хөл бөмбөгийн холбоо /ХАХБХ/-ны өнөөгийн үйл ажиллагааны
талаар сонирхуулахад, уг холбоо 2020 онд тэргүүлэгчдийн хурлаа хийж тэргүүнээр
Т.Болдбаатар, ерөнхий нарийн бичгийн даргаар Л.Энхболд нар дахин сонгогджээ.
Тус
холбоо сүүлийн жилүүдэд өөрийн аймаг орон нутагтаа өргөн дэлгэр хөгжүүлэх тодорхой ажлуудыг хэрэгжүүлээд байгаа юм. Тухайлбал, 2020 онд зохион байгуулсан онцлох ажлуудаас дурдвал: 2020 онд Монголын хөл
бөмбөгийн холбоо /МХБХ/-той хамтран олон сургалтуудыг амжилттай зохион
байгууллаа.
Үүнд:
2020 оны 1 дүгээр сарын 5-7-нд Футзалын
анхан шатны шүүгчийн сургалт, үргэлжлүүлээд Хангайн бүсийн аварга шалгаруулах
футзалын тэмцээнийг зохион байгуулсан юм. Мөн 8 дугаар сарын 24-30-нд Хангайн
бүсийн дасгалжуулагчийн D ангиллын 7 хоногийн сургалт, 11 дүгээр сарын 6-8-нд
Грассрүүтс сургалтыг тус тус амжилттай зохион байгуулжээ.
Хөвсгөл аймгийн Мөрөн хотод 2019 оны 8 дугаар сарын 5-16-нд 21 аймгийн аварга шалгаруулах Үндэсний цом тэмцээнийг МХБХ-той хамтран өндөр түвшинд зохион байгуулсан. Тус тэмцээнд ирсэн аймгуудын байр, хоол, хүлээн авалт, Хөвсгөл нуурын эргээр аялах замын зардлыг аймгийн хөл бөмбөгийн холбоо, Хөвсгөл аймгийн Засаг даргын Тамгын газартай хамтран амжилттай зохион байгуулсан билээ.