Буриадад сургуулиуд танхимаар хичээллэж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
192@montsame.mn
2021-02-16 18:03:30

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад улсад хамгийн сүүлийн мэдээгээр “COVID-19” халдварын батлагдсан тохиолдол 100 хүнээр нэмэгдэж, нийт 32498 болоод байна. Үүнээс нийслэл Улаан-Үд хотод 43 хүнээр нэмэгдэн нийт халдварын тохиолдол 17173 болоод байна.

Өнгөрсөн 24 цагийн байдлаар 81 хүн эдгэрч эмнэлгээс гарснаар эдгэрсэн хүний тоо 29 955 болоод байна. Мөн хугацаанд халдварт өвчнөөр 2 хүн нас барж, тус улсад коронавирусний халдварын тархалт эхэлснээс хойш нийт 693 хүн эндээд байна.

Буриад улсад хүн бүр амны хаалт зүүх дэглэмийг сахиулж, дунд болон мэргэжлийн бусад сургууль хэвийн горимоор танхимаар хичээллэж байна. Ингэхдээ халдвар хамгааллын дэглэмийг сайтар ханган, ариутгал халдваргүйжүүлэлтийг тогтмол хийж байна.

Связанные новости