“Тель-Авив - Их дуулга” тэмцээний эхний өдрийн аваргууд тодорлоо
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Олон улсын жүдо бөхийн холбоо /IJF/-ны “Тель-Авив - Их дуулга” тэмцээн өчигдөр /2021.02.18/ эхэлж эмэгтэй 48, 52, 57 кг, эрэгтэй 60, 66 кг жингийн медальтнууд тодорлоо.
Энэхүү Их дуулгад 63 орны 433 жүдоч барилдаж байгаагаас Монгол Улсаас ганц тамирчин хүчээ сорихоор Израил улсад очсон. Тус тэмцээнд манай шигшээ багийн тамирчин Иран гаралтай Саид Моллаей эрэгтэйчүүдийн 81 кг-д өнөөдөр хүчээ сорих бөгөөд эхний тойрогтоо хийлсэн байна. Тэрбээр 2 дугаар тойрогт, эхний тойрогт барилдсан Израил, Азербайжаны бөхчүүдийн хэн ялсантай нь барилдана
Тэмцээний
эхний өдөр эмэгтэйчүүдийн 48 кг-д Боукли Ширине /Франц/ алт, Билодед Дариа /Украин/
мөнгө, А.Стожадинов /Серби/, Ж.Фигуероа /Испани/ нар хүрэл медаль тус тус хүртжээ.
Эрэгтэйчүүдийн
60 кг-д
Азербайжаны Д.Мамсадсое тэрггүүлж, Гүржийн Т.Назадзе мөнгө, Казахстаны Г.Киргизбаев,
Р.Абдулаев нар хүрэл медалийн эзэд болов.
Харин
эмэгтэйчүүдийн 52 кг-д Их Британийн бөх Ч.Гилес алт, Израилын Ж.Конен мөнгө.
Унгарын Р.Папп, Косовогийн М.Келеменди нар хүрэл медаль тус тус хүртэв.
Эрэгтэйчүүдийн
66 кг-д Испанийн А.Гайтеро-Мартин алт, Д.Минкоу /Беларус/
мөнгө, С.Нуриллаев. М.Тилолов /хоёул Узбекстан/ нар хүрэл медалийн эздээр
тодорлоо.
Эмэгтэйчүүдийн
57 кг-д Израилын жүдоч Т.Нелсон-Леви алт, CYSIQUE, Sarah Leonie /Франц/ мөнгө,
Гүржийн Е.Липартелиани, Унгарын Х.Каракас нар хүрэл медаль хүртсэн байна.