“Нэг хаалга- Нэг шинжилгээ”-гээр халдварын 47 тохиолдол бүртгэгдээд байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Энэ сарын 11-нээс хойш хийсэн "Нэг хаалга-Нэг шинжилгээ" ажлын хүрээнд өчигдөр “COVID-19” халдварын 10 тохиолдлыг илрүүлжээ.
Энэ тухай ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа ээлжит хэвлэлийн хурлын үеэр мэдээлэхдээ, “Нэг хаалга-Нэг шинжилгээ”-ний дүнд өчигдөр 10 хүнээс коронавирус илэрсэн. Ингэснээр тус үйл ажиллагааны үеэр нийт 47 тохиолдол бүртгэгдэж байна. Үүнээс 20 нь шинжилгээний явцад илэрсэн бол 27 нь тэдгээр батлагдсан тохиолдлуудын хавьтал болсон хүмүүс юм” гэв.
Эдгээр тохиолдол нь:
БГД-ийн 3, 12, 25 дугаар хороо
БЗД-ийн 26 дугаар хороо
СБД-ийн 18 дугаар хороо
СХД-ийн 6, 7, 18, 31, 39 дүгээр хороо
ХУД-ийн 2, 4 дүгээр хороо
ЧД-ийн 2, 6, 12 дугаар хороонд тус тус бүртгэгджээ.
Связанные новости
Министр юстиции и внутренних дел Монголии посетил Постоянную палату Третейского суда в Гааге
22 часа
В 2026 году Монголия и Россия отметят 105-ю годовщину установления дипломатических отношений
22 часа
Дирекция особо охраняемой природной территории пустыни Гоби удостоена государственной награды
1 день
Ulaanbaatar