“COVID-19”-ийн эсрэг вакцин хийлгэхийн өмнө эмчийн үзлэгт орохыг анхааруулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2021-02-20 14:43:17

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ЭМЯ-наас COVID-19-ийн эсрэг вакцин хийлгэхийн өмнө анхаарах зүйлсийг танилцуулж байна.


Вакцин хийлгэхийн өмнө анхаарах зүйлс:


• "COVID-193-ийн вакцины талаар тодорхой мэдээлэлтэй байх

• Дулаан хувцаслах

• Сүүлийн 1 сарын хугацаанд ямар нэгэн вакцин хийлгээгүй байх

• Вакцинжуулалтын цэгт очиж вакцинаа хийлгэх

• Эмчийн үзлэгт орох

• Вакцин хийлгэсний дараа 30 минут ажиглалтад байх

• Халдвар хамгааллын дэглэмийг сахих (амны хаалт зүүхгараа халдваргүйжүүлэххүн хоорондын зай барих)


Халдварт өвчний эсрэг өвөрмөц дархлал үүсгэдэг бэлдмэлийг вакцин гэнэ. COVID-19-ийн эсрэг вакцин нь халдвараас сэргийлэх, тархалт, хүндрэл эндэгдлийг бууруулах зорилготой. Вакцины үйлдвэрлэл, төрлөөс шалтгаалан тодорхой товлолоор хийдэг. Тухайлбал: Pfizer-BioNTech Ковид-19 вакциныг 16-аас дээш насныханд 21 хоногийн зайтай 0,3 мл хоёр тунг хийлгэнэ.

ДЭМБ-аас гаргасан вакцины зорилтот бүлэг:

Эрүүл мэндийн байгууллагын ажилтан

Халдварын голомтод ажиллаж байгаа онцгой байдал, цагдаа, мэргэжлийн хяналт, хил хамгаалах байгууллагын ажилтан

• 50 ба түүнээс дээш насны хүмүүс, архаг хууч өвчтэй, хөгжлийн бэрхшээлтэй иргэд гэх мэт.

 


Связанные новости