Вакцинжуулалт эхэлснээр коронавируст халдварын тохиолдол 22-25 хувиар багасжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
ariunbold@montsame.gov.mn
2021-02-24 11:14:55

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Дэлхий нийтэд коронавирусний вакцин хэрэглэж эхлээд 2 сар гаруй болж байгаа бөгөөд үүний үр дүнд халдварын тохиолдол 22-25 хувиар буурч байгааг ДЭМБ мэдээлжээ.


Энэ талаар ЭМЯ-ны ахлах шинжээч Д.Нарангэрэл өнөөдрийн ээлжит хэвлэлийн хурлын үеэр мэдээлэхдээ, “Дэлхийн 95 орон 293 сая тун вакцин хэрэглэсэн байна. Дэлхий нийтэд Израил улс хүн амынхаа 70-80 хувь, АНУ 50-60 хувиа вакцинжуулсан бөгөөд халдварын тохиолдол буурч, эмнэлгийн ачаалал багасаж байгаа юм. Монгол Улсад энэ сарын 23-наас БНЭУ-ын буцалтгүй тусламжаар "Астразенека" вакциныг хэрэглэж эхэлсэн” гэлээ.


Монгол Улс хүн амынхаа 60 хувь буюу насанд хүрсэн 2 сая иргэнээ энэ оны долоодугаар сараас өмнө вакцинжуулахаар төлөвлөөд буй юм. Үүнээс эхний ээлжинд цар тахлын эсрэг эрсдэлтэй нөхцөлд үүрэг гүйцэтгэж буй албан хаагчдыг вакцинд хамруулах юм.

Связанные новости