М.Батмөнх тивийн АШТ-ээс хүрэл медаль хүртжээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТЭнэтхэгийн Удайпур хотод пауэрлифтингийн насанд хүрэгчдийн хүчний гурван төрөлтийн Ази тивийн АШТ-ий 59 кг-д М.Батмөнх дөрвөн төрөлд хүрэл медаль хүртэв.
Тус тэмцээнд манай улсаас Монголын пауэрлифтингийн нэгдсэн холбоо /МПНХ/-ны зургаан тамирчин өрсөлдөж байна. М.Батмөнхийн хувьд хэвтээ болон шахалт, таталтын төрөлд хүрэл медаль хүртээд зогсохгүй нийлбэр дүнгээр гуравдугаар байрт шалгарчээ.
Тивийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 12-нд өндөрлөх бөгөөд сүүлийн өдрүүдэд опен ангиллын 83 кг-д Азийн АШТ-ий хүрэл медальт Б.Гансүх, 96 кг-д Азийн АШТ-ий мөнгөн медальт М.Батбаяр, 105 кг-д Азийн АШТ-ий хүрэл медальт Ш.Батзул, мастер ангиллын 120 кг-д Азийн аварга Ц.Үүрцайх, +120 кг-д Д.Отгонбаяр нар хүчээ сорих юм.
Д.Өлзий