Бразил “Bharat Biotech” компаниас 20 сая тун вакцин худалдан авна
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
БРАЗИЛИА. /NDTV/.
Бразилын Эрүүл мэндийн яам
Энэтхэгийн “Bharat Biotech” биотехнологийн
компанид гарган авсан “Covaxin” вакцинаас 20 сая тунг худалдан авах гэрээг пүрэв гарагт байгуулжээ.
Эрүүл мэндийн яам “Bharat Biotech” компанитай 1.6 тэрбум реалын /290 мянган ам.доллар/ өртөг бүхий гэрээ байгуулжээ. “Bharat Biotech” 20 сая тун вакциныг 3-5 дугаар сарын хооронд нийлүүлэх бөгөөд Бразил эхний найман сая тунг нь гуравдугаар сард хүлээн авах төлөвтэй байна.
“COVID-19” халдварын улмаас нас барсан хүний
тоогоороо дэлхийд хоёрдугаарт жагсаж буй Бразилд 251 498 хүн халдвараар нас
баржээ. Мөн тус улсад 10 390 461 хүн коронавирусээр халдварласан нь АНУ,
Энэтхэгийн араас гуравдугаарт бичигдэх өндөр үзүүлэлт юм.