Боксчид олимпийн эрхийн төлөө тулалдахаар Бакуг зорив
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТМонголын боксын үндэсний шигшээ багийн тамирчид өнөөдөр Олимпийн эрх олгох сүүлийн тэмцээндээ оролцохоор Азербайжан улсын Баку хотыг зорилоо.
Тус тэмцээн энэ сарын 16-25-ны өдрүүдэд болж “Рио-2016” олимпийн наадамд хүч үзэх тамирчид албан ёсоор шалгарч дуусах юм. Бакугийн тэмцээний жин тус бүрт эхний таван байрт шалгарсан боксчид эрхээ өвөртөлнө.
Манай улсаас 52 кг-д Х.Энх-Амар, 56 кг-д Э.Цэндбаатар, 75 кг-д Н.Шинэбаяр, 81 кг-д С.Эрдэнэбаяр нар хүч, ур чадвараа сорих бол зөвлөх дасгалжуулагчаар Ази тивийн хошой аварга, гавьяат тамирчин Х.Алтанхуяг багш ажиллана.
Мөн АIBA-гийн гурван одтой шүүгч Х.Хас-Эрдэнэ ажиллахаар уригдсан бол шигшээ багийн ахлах дасгалжуулагч Д.Батсүрэн, дасгалжуулагч Б.Эрдэнэбаяр нар тамирчдаа дасгалжуулахаар Баку хотыг зорьжээ.
Д.Өлзий