Волейболчид “Янзага” зусланд аваргаа тодруулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2016-06-10 16:06:55

Монголын волейболын холбоо /МБХ/-ноос зургадугаар сарын 11-18-нд Хүүхэд хөгжлийн газрын “Янзага” зусланд ОУХМ Ж.Хаянхярваагийн нэрэмжит Мини волейболын улсын аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулна.

Тус тэмцээнийг жил бүр тогтмол болоход багш, дасгалжуулагчид ихээхэн ач холбогдол өгсөнөөр өнөө цагийн олон шилдэг тамирчид эндээс төрөн гарсан юм. Анх уг тэмцээнд оролцож, волейболын спортын гараагаа эхэлж байсан тамирчид өнөөдөр ОУХМ цолтнууд цөөнгүй төрсөн.

Ж.Хаянхярваа нь Монгол Улсын эрэгтэй шигшээ багийн бүрэлдэхүүнд 1956 оноос эхлэн тоглож, 1962, 1966, 1970 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд гурван удаа оролцсон шилдэг тамирчин юм.

МВХ-ноос ахмад тамирчнаа алдаршуулах, ирээдүйн волейболчдоо бахархан дууриах ахмад үетэй нь залгамж холбоотой байлгах, хүмүүжил, ёс суртахууны төлөвшлийг олгох зорилгоор түүний нэрэмжит болгон зохион байгуулснаар өдгөө 20 жил болжээ.

Д.Өлзий

Связанные новости