PCR шинжилгээний цэгийг олшруулав
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
Улаанбаатар /МОНЦАМЭ/. НОК-оос дүүргүүдэд тогтмол ажилладаг PCR шинжилгээний цэгүүдийн сорьц авах шугамыг гурав дахин нэмэгдүүлжээ.
Тодруулбал, өнөөдрөөс энэ сарын 5-ныг хүртэл шинжилгээний цэгийн тоог наймаар нэмсэн байна. Ингэснээр 14 байсан шинжилгээний цэгийн тоо 22 болж нэмэгдэж байгаа юм. Өөрөөр хэлбэл, өмнө нь дүүрэг бүрт 2-3 шинжилгээний цэг үйл ажиллагаа явуулж байсан бол одоо 3-4 шинжилгээний цэг иргэдэд үйлчилж байна.
Хот хооронд зорчих хөдөлгөөнийг гуравдугаар
сарын 1-нээс нээсэнтэй холбоотойгоор хөдөө, орон нутаг руу зорчих иргэдийн тоо
нэмэгдэж, шинжилгээ авах цэгүүдэд ачаалал үүсгэснээс ердийн горим алдагдаж
эхэлснээс ийнхүү шийдвэрлэжээ.

Связанные новости
Экспорт угля увеличится благодаря улучшению перевозок через пограничный переход Гашуунсухайт
16 часа
Дирекция особо охраняемой природной территории пустыни Гоби удостоена государственной награды
1 день
Ulaanbaatar