Архангай аймагт 26 хүнийг тусгаарлажээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
dusem11@yahoo.com
2021-03-07 12:18:59

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өнгөрсөн 24 цагт халдвартай нь батлагдсан 67 хүний дунд Архангай аймаг руу явсан нэг иргэн багтжээ.


Түүний ойрын хавьтлын 26 хүнийг тусгаарлаж, шинжилгээнд хамруулсан тухай ЭМЯ-ны өнөөдрийн хэвлэлийн хурлын үеэр мэдээллээ. Тухайн иргэнийг буцааж Улаанбаатарт авчирсан бөгөөд харин Архангайд очоод уулзсан 26 хүнийг тэнд нь тусгаарлажээ.


Ташрамд дуулгахад, Архангай аймгийн Чулуут суманд Улаанбаатар хотоос очсон кино зураг авалтын багийнхны нэг хүний шинжилгээний хариу ийнхүү эерэг гарсан учраас 48 цагийн хугацаанд сумын төвийн орох, гарах хөдөлгөөнийг хаасан байна. 

Связанные новости