“Анна Каренина” жүжиг үзсэн иргэдийн шинжилгээг энэ сарын 9-10-нд зохион байгуулна
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Сүүлийн өдрүүдэд үзвэр үзэх, олон нийтийн газраар үйлчлүүлэх, оршуулгын үйл ажиллагаанд олноор оролцсоноос коронавирусний халдвар тархах эрсдэл эрс нэмэгдэж байна.
Тухайлбал, УДЭТ-т энэ сарын 4-6-нд “Анна Каренина” жүжиг үзсэн үзэгчид болон ажилчдаас коронавирусний нийт 54 тохиолдол батлагдсан. Тиймээс дээрх өдрүүдэд жүжиг үзсэн үзэгчид УДЭТ-т энэ сарын 9,10-нд зохион байгуулах PCR шинжилгээнд 09:00-17:00 цагийн хооронд ирж хамрагдахыг доктор А.Амбасэлмаа ЭМЯ-ны өнөөдрийн хэвлэлийн хурлын үеэр дахин анхаарууллаа.
Түүнчлэн ЭМЯ-наас уран бүтээлчдэд хандан баярын өдрүүдээр товлосонтоглолтуудаа цуцалж, хойшлуулахыг уриалав.
С.Анударь
Связанные новости
Экспорт угля увеличится благодаря улучшению перевозок через пограничный переход Гашуунсухайт
12 часа
Дирекция особо охраняемой природной территории пустыни Гоби удостоена государственной награды
1 день
Ulaanbaatar