Өсвөрийн хүндийг өргөгчид Дэлхийн аваргын төлөө хүч сорьж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2021-03-10 14:58:18

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өсвөр үеийн хүндийг өргөлтийн ДАШТ энэ сарын 9-16-нд АНУ-ын Лас-Вeгас хотноо болж байна.


Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд эх орноо төлөөлөн Монголын хүндийг өргөлтийн холбоо /МХӨХ/-ны үндэсний шигшээ багийн тамирчин ОУХМ Г.Энэрэл, Б.Хонгорзул нар дасгалжуулагч Х.Одхүүгийн хамтаар оролцож байна.



ОУХМ Г.Энэрэл 71 кг-ын жинд, Б.Хонгорзул 59 кг-д тус тус өрсөлдөнө. Тэд 17 настай бөгөөд жинд нь 13 тамирчин өрсөлдөж байгаа юм. Тус тэмцээнийг дэнслэхээр манай улсаас олон улсын олимпын шүүгч Л.Одгэрэл ажиллаж байна.

Связанные новости