Энхийн хэлэлцээр Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижруулахаас шалтгаална
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
ВАШИНГТОН.
/TASS/. Хоёр Солонгос энхийн хэлэлцээр байгуулах нь БНСУ болон Япон улсын
аюулгүй байдлыг хангах, Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижруулахаас
шалтгаална гэж үзэж буйгаа АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен илэрхийлжээ.
“БНСУ, Япон зэрэг
холбоотон, түнш улсуудынхаа аюулгүй байдлыг хангахын тулд бид чадах бүхнээ хийж,
Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижруулах асуудалд ахиц гаргах ёстой. Түүнчлэн
өөрсдийн аюулгүй байдлыг анхааралдаа авах нь мэдээжийн хэрэг. Иймд хэрэг байдал
бишдвэл бид ахиц дэвшил гаргах боломжтой эсэх асуудалд юун түрүүнд үнэлгээ хийх
шаардлагатай юм. Ингэхийн тулд түншүүдтэйгээ зөвлөлдөх уулзалт хийх
шаардлагатай” гэж тэрбээр хэлсэн байна.
БНАСАУ-д чиглэсэн
АНУ-ын бодлогыг дахин үнэлэх явц үргэлжилж байгааг Төрийн Департаментын
удирдагч сануулан дурджээ.
Солонгосын дайн 1950
оны зургадугаар сарын 25-нд эхэлж, 1953 оны долдугаар сарын 27 хүртэл
үргэлжилсэн юм. Дайнд амь үрэгдсэн болон шархадсан хүний тоо 5.5 саяд
хүрдэг байна. Тийнхүү энэхүү цэргийн мөргөлдөөн нь Дэлхийн хоёрдугаар дайны
үеэс хойших амь үрэгдсэн хүний тоогоор хамгийн томд тооцогддог аж. Хүйтэн
дайны үеийн хамгийн томоохонд тооцогддог Солонгосын дайн түр эвлэрэх гэрээнд
гарын үсэг зурснаар дууссан учир техникийн хувьд БНАСАУ болон БНСУ одоог хүртэл
дайны байдалд байгаа билээ.