Ажилчдаа цахимаар ажиллах нөхцөл бололцоогоор хангахыг уриалав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2021-03-12 12:07:06

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улаанбаатар хотод ойрын өдрүүдэд “COVID-19” халдварын батлагдсан тохиолдол их тоотой хэвээр байна. Олон хүнийг хамарсан томоохон голомтууд бүртгэгдсэн, эрүүл мэндийн байгууллагын ажилчдын дунд өвчлөл нэмэгдэж байгааг ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга Ж.Байгалмаа ЭМЯ-ны өнөөдрийн хэвлэлийн хурлын үеэр мэдээлэв.

 

Тиймээс хувь хүмүүс нийгмийн харилцааг аль болох багасгах, ажил төрлийн уулзалтыг цахимаар хийх, олон хүнтэй газар, фитнес, спорт, дугуйланд түр хугацаанд явахгүй байх зэргээр хязгаарлах хэрэгтэйг тэрбээр хэллээ.

 

Мөн албан байгууллагууд дотоод зохион байгуулалт хийж, нэг өрөөнд олон хүн суудаг албан байгууллага, үйлдвэр үйлчилгээний газрууд нэг өдөрт цуглах хүмүүсийнхээ тоог цөөлөх, долоо хоногийн ажлын өдрүүдэд ээлжилж ажиллах хуваарь гаргах, цахимаар ажиллах боломж нөхцөлөөр хангах зэрэг арга хэмжээ авах шаардлагатай байгааг дурдав.

 

Түүнчлэн томоохон хурал цуглаан зохион байгуулахгүй байх, ялангуяа нэг дор 10-аас дээш хүн цугларахгүй байхаар зохион байгуулахыг тэрбээр зөвлөлөө. Энэ нь тухайн байгууллагад халдварын тохиолдол илэрсэн тохиолдолд бусад ажилтнаа халдварын эрсдэлд оруулахгүй байх ач тустайг санууллаа.

 

Связанные новости