Тусгаар тогтнолын ордонд халдварын тохиолдол бүртгэгдээгүй

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2021-03-12 12:00:46

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Тусгаар тогтнолын ордонд өчигдөр “COVID-19” халдварын 60 гаруй тохиолдол илэрлээ гэдэг нь ташаа мэдээлэл болохыг ЭМЯ-ны өнөөдрийн ээлжит мэдээллийн үеэр мэдэгдлээ.


ЭМЯ-ны Хэвлэл мэдээллийн зөвлөх Б.Ууганбаяр хэлэхдээ, “Тусгаар тогтнолын ордонд коронавируст халдварын 60 гаруй тохиолдол илэрлээ гэсэн мэдээлэл нийгмийн сүлжээнд өчигдөр гарсан. Тусгаар тогтнолын ордонд халдвар бүртгэгдээгүй. Харин тус байранд халдвартай иргэнтэй хавьтал болсон хүн ороод гарсан тул уг байшинг тусгаарлах, халдваргүйтгэх ажил хийсэн” гэв.

       С.Анударь

Связанные новости