Вакцинжуулалтад 3 558 багш, ажилтан хамрагдаад байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2021-03-12 17:19:55

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн багш нарыг вакцинжуулах ажил өчигдөр эхэлсэн. Өнөөдрийн байдлаар, 3 558 багш вакцинжуулалтад хамрагдаад байна.

 

Коронавируст халдварын дархлаажуулах ажлыг нийслэлийн дүүрэг бүрт Онцгой комисс, Эрүүл мэндийн нэгдэл зохион байгуулж буй юм. Боловсролын байгууллагын нийт 34 641 багш, ажилтан байгаа бөгөөд тэд сайн дурын үндсэн дээр вакцинд хамрагдаж байна.

 

Вакцинжуулалтын үед ерөнхий боловсролын сургууль дээр манаач, цахилгаанчин, эмч, үйлчлэгч, мэдээлэл зүйн багш нараас бусад ажилтанг байлгахгүй гэдэг шаардлагыг дүүргийн Онцгой комисс тавьж байгаа юм.

Связанные новости