“Дэлхийд данстай ах дүү хоёр” ном уншигчдын гар дээр очлоо
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсад чөлөөт бөх болон жүдо бөхийн спортыг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж мөнхөрсөн алдартнуудын тухай өгүүлэх "Дэлхийд данстай ах дүү хоёр” ном хэвлэгдэж, уншигчдын гар дээр очлоо.
Өвөрхангай
аймгийн Гучин-Ус сумын харьяат Спорт-олимпизмын нэрт зүтгэлтэн Ардын багш,
гавьяат тамирчин, Монголын анхны олимпын медальтан буюу чөлөөт бөхийн төрлөөр “Мехико-1968” олимпын хүрэл медальт, Мэргэн
ноён хутагт овгийн Чимэдбазарын Дамдиншарав, Хөдөлмөрийн баатар, Ардын багш, гавьяат дасгалжуулагч, жүдо бөхийн дасгалжуулагч Чимэдбазарын Насантогтох хэмээх ах дүү хоёрын туулсан бахархалт амьдралын замналыг тус номд өгүүлсэн байна.
Монгол Улсад чөлөөт бөх, жүдо бөхийн спорт хөгжсөн түүхтэй салшгүй холбоотой “Дэлхийд данстай ах дүү хоёр” номын дээжийг ах дүү хоёр алдартан МҮОХ-ны удирлагуудад бямба гарагт гардуулж, халуун яриа өрнүүлжээ.
“Дэлхийд данстай ах дүү хоёр” номын зохиогч нь Доржхандын Төрмөнх бол редактораар нь Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн Жүгдэрийн Отгонцагаан, Цэрэндагвын Одгэрэл нар ажиллаж, “Хаан хүнс групп” ивээн тэтгэсэн юм байна.