“Ачит Ихт” ХХК 10 дахь улирлын ногдол ашгаа хуваариллаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
Орхон/МОНЦАМЭ/. Монголын үндэсний үйлдвэрлэгч “Ачит-Ихт” ХХК гурван жилийн өмнөөс нийгмийн хариуцлагын хүрээнд “Баялгийн үр шимийг ажилтан бүрд” уриатайгаар компанийн ажилтнууддаа болон “Эрдэнэт үйлдвэр”-ийн ажилчдад “Давуу эрхийн хувьцаа”-г олгож эхэлсэн.
Энэ удаа
гурав дахь жилийнхээ 10 дахь улирлын ногдол ашгийг хугацаанд нь нийт давуу
эрхийн хувьцаа эзэмшигч ажилтнууддаа хуваарилж дууслаа.
“Давуу
эрхийн хувьцаа” нь жилийн 30 хувийн баталгаат хүүтэй, улирал бүр ногдол ашиг
хүртэх боломжтойгоороо Монголын хөрөнгийн зах зээлд шинэ алхам болсон юм. Нөгөө талаар ажилтнуудад нэмэлт орлоготой болох боломжийг бүрдүүлж өгчээ.
“Ачит Ихт”
ХХК нь улс, орон нутгийн төсөвт нийт 210 тэрбум төгрөгийн татвар, хураамжийг
цагт нь тогтмол төлж, аливаа зөрчилгүй ажиллаж ирсэн бөгөөд Монгол Улсын
Засгийн газар, МҮХАҮТ-аас тодруулдаг “ТОП-100 Аж ахуйн нэгж”-ээр тогтмол
шалгарсаар ирсэн юм.