ОРХОН: Жаргалант сум соёл, амралтын хүрээлэнтэй боллоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
Баян-Өндөр,2025 наймдугаар сарын 6/МОНЦАМЭ/. Орхон аймгийн Жаргалант суманд Соёл амралтын хүрээлэнг ашиглалтад орууллаа. Тодруулбал, бүтээн байгуулалтыг "Шинэ зууны Эрдэнэт" ХХК 7200 м.кв талбайд 1.2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар барьж босгосон байна. Энэхүү соёл амралтын хүрээлэнгийн гэрэлтүүлгийн нарны эрчим хүчээр бүрэн шийджээ.
Түүнчлэн Жаргалант сум энэ оны төсөвтөө томоохон бүтээн байгуулалтын ажлууд хийхээр тусгаж, одоогоор 80 хувьтай үргэлжилж байгаа юм. Сумын орон нутгийн хөгжлийн сангийн нийт 10 гаруй тэрбум төгрөгөөр 84 ажил хийхээр баталсан байна. Төрийн алба хаагчдын 30 айлын орон сууцыг шинээр ашиглалтад оруулаад байгаа бол сумын төвөөс Орхон аймаг руу чиглэсэн автозамын шинэчилсэн засварын ажил яг одоо үргэлжилж байна. Энэхүү автозамын ажлыг "Бумбат даваа" ХХК 1.2 тэрбум төгрөгийн төсөвт өртгөөр гүйцэтгэж, асфальтан хучилт хийхэд болгоод байна гэв.
Связанные новости

