Хорио цээрийн дэглэм зөрчсөн иргэдэд хариуцлага тооцжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬСҮМБЭР
erdenebulgan@montsame.mn
2021-03-16 11:18:25

Говьсүмбэр /МОНЦАМЭ/. Говьсүмбэр аймагт он гарснаас хойш халдварт өвчний хорио цээрийн дэглэм болон эрүүл мэндийн байгуулагаас гаргасан заавар зөвлөмжийг зөрчсөн нийт 27 зөрчил бүртгэгджээ.

Үүнд 30 гаруй иргэнийг холбогдуулан шалгаж хариуцлага тооцсон байна. Онцгой нөхцөлийн үед гаргасан дүрэм журмыг мэдсээр байж дахин давтан зөрчил үүсгэж байгаа иргэдийн тээврийн хэрэгслийг улсын орлого болгох талаар аймгийн Цагдаагийн хэсгээс мэдээлэв. 

Связанные новости