Коронавирусний шинжилгээг өнөөдөр 11 цэгт авч байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлд өнөөдөр "COVID-19"-ийн халдвар илрүүлэх шинжилгээг 9 цэгт авч байна. Тодруулбал, Баянгол дүүрэгт 13 дугаар сургууль, Баянзүрх дүүрэгт 2 байршилд буюу 48 болон 69 дүгээр сургуульд, Сонгинохайрхан дүүрэгт мөн 2 байршилд буюу 62 болон 67 дугаар сургууль дээр тус тус шинжилгээ авч байна.
Шинжилгээ авах цэгүүд нь зөвхөн цаг авсан иргэдэд үйлчилнэ.
Сүхбаатар дүүргийн 31, Хан-Уул дүүрэгт 18 дугаар сургууль, Чингэлтэйд 50 дугаар сургууль, Багануур дүүрэгт Халдвартын тасагт, Налайхад амбулаторийн хуучин байранд, Багахангайд Эрүүл мэндийн төвд тус тус авах талаар ЭМЯ-наас мэдээллээ. Шинжилгээ авах цэгүүд нь зөвхөн цаг авсан иргэдэд үйлчлэх аж.

Связанные новости
Экспорт угля увеличится благодаря улучшению перевозок через пограничный переход Гашуунсухайт
13 часа
Дирекция особо охраняемой природной территории пустыни Гоби удостоена государственной награды
1 день
Ulaanbaatar