Хөрөнгийн биржид өнөөдөр 1.4 сая хувьцаа арилжив
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн
биржид өнөөдөр, энгийн арилжаагаар 43 ХК-ийн 894,404,215.53 төгрөгийн
үнийн дүн бүхий 1.4 сая хувьцаа арилжив. Үүнээс 20 ХК-ийн хувьцааны
ханш өсөж,
21 ХК-ийн
хувьцааны ханш буурсан бол 2 үнэт цаасны ханш тогтвортой байлаа.
Энэ өдөр
"Бэрх Уул" (BEU+14.96%)
болон "Материалимпекс" ХК (MIE+14.94%)-ийн хувьцааны ханш хамгийн
өндөр өсөлттэй байсан бол "Дархан гурил тэжээл" (DAR-14.93%) болон "Глобал монголиа
холдингс" ХК (HML-14.04%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.
“Үндэсний хувьчлалын сан" хамтын хаалттай
ХОС-ийн 197,745 нэгж эрхийг нийт 44 сая төгрөгөөр арилжсан байна. ТOP-20 индекс 1.19 хувиар
өсөж, 34707.3 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 3,661,123,494,008.86 төгрөг боллоо. Арилжааны
дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ
үү.