Монгол Улс 160 улстай худалдаа хийжээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар, 2025 оны аравдугаар сарын 10 /МОНЦАМЭ/. Монгол Улс 2025 оны эхний 9 сард 160 улстай худалдаа хийжээ. Гадаад худалдааны бараа эргэлт 19.2 тэрбум ам.доллар болсон байна.
Экспорт 10.7
тэрбум ам.доллар, импорт 8.5 тэрбум ам.доллар болж, тэнцэл 2.2 тэрбум
ам.долларын ашигтай гарсныг Үндэсний статистикийн хоороо мэдээллээ.
Зэсийн хүдэр ба
баяжмал 1.7 тэрбум ам.доллар, мал амьтны самнасан үс, хялгас 141.9 сая
ам.доллар, цайрын хүдэр, баяжмал 45.5 сая ам.доллароор экспорт өсжээ.
Эрдэс бүтээгдэхүүн, үнэт чулуу, металл гоёлын зүйлс болон үндсэн төмөрлөг, түүгээр хийсэн бүтээгдэхүүний экспорт нийт экспортын 94.7 хувийг бүрдүүлжээ. Импортын 71.2 хувийг эрдэс бүтээгдэхүүн, машин механик төхөөрөмж, цахилгаан хэрэгсэл, тээврийн хэрэгсэл, тэдгээрийн эд анги болон үндсэн төмөрлөг, түүгээр хийсэн бүтээгдэхүүн аж.
Алтны үнэ өмнөх оны мөн үеэс унц тутамд 782.6 ам.доллар, зэсийн хүдэр, баяжмалын үнэ тонн тутамд 452.1 ам.доллароор нэмэгджээ. БНХАУ-д экспортолсон барааны 41.6 хувийг нүүрс, 40.4 хувийг зэсийн хүдэр, баяжмал байгаа юм. Швейцарь улсад экспортолсон барааны 99.6 хувь нь боловсруулаагүй буюу хагас боловсруулсан алт байна.
Гашуун сухайт
боомтоор экспортолсон зэсийн хүдэр, баяжмалын 71.3 хувь байгаа нь 2024 оны мөн
үеийнхээс 9.9 нэгж хувиар өссөн дүн юм.
Энэ оны эхний 9
сард бараа бүтээгдэхүүний 40.6 хувийг БНХАУ, 23.9 хувийг ОХУ, 10.8 хувийг Япон,
4.2 хувийг БНСУ, 3.9 хувийг АНУ, 2.4 хувийг ХБНГУ импортолсон нь, нийт импортын
85.8 хувийг бүрдүүлжээ.
ОХУ-аас
импортолсон барааны 72.2 хувийг нефтийн бүтээгдэхүүн, Япон Улсаас импортолсон
барааны 78.7 хувийг суудлын автомашин, БНХАУ-аас импортолсон барааны 7.9 хувийг
ачааны автомашин эзэлжээ.
Экспортын 50.4
хувь Гашуунсухайт, 21.5 хувь Замын-Үүд боомтоор хийгдсэн нь нийт экспортын 71.9
хувь байгаа аж. Импортын 59.4 хувийг Замын-Үүд, 20.9 хувийг Сүхбаатар боомтоор
тус тус хийсэн нь нийт импортын 80.2 хувийг эзэлж байна.
Мөн импортолсон
өндөгний хилийн дундаж үнэ 9 дүгээр сард мянган ширхэг тутамд 71.6 ам.доллар болжээ. Энэ нь
өмнөх 8 дугаар сарынхаас 10.4 ам.доллароор буурсан дүн юм.