Найман сумын нутгаар цасан бүрхэц тогтов
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймгийн Эрдэнэбулган, Төвшрүүлэх, Эрдэнэмандал, Булган, Өгийнуур, Хашаат, Хотонт, Чулуут сумын нутгаар 2021 оны 3-р сарын 18-19-нд шилжих шөнө 0,0-3,0 мм цас орсон байна.
Өнөөдөр өглөөний 08.00 цагийн байдлаар дээрх сумдын нийт нутгаар 0-8 см цасан бүрхэц тогтсон байна. Хамгийн зузаан нь Хайрхан сумын нутгаар 8 см, Цэцэрлэг сумын нутгаар 7 см цасан бүрхэц тогтлоо. Бусад сумын нутгаар цас ороогүй. Агаарын температур Эрдэнэбулган сумын нутгаар 11 градус, Эрдэнэмандал, Өндөр-Улаан, Хангай, Чулуут, Цахир сумын нутгаар 20-21 градус, бусад нутгаар 9-19 градус хүйтэн хоносон байна.