"Бэрх Уул", "Би ди сек"-ийн ханш хамгийн их өсөв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2021-03-19 17:37:45

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн биржид өнөөдөр, энгийн арилжаагаар 41 ХК-ийн 1,178,801,059.92 төгрөгийн үнийн дүн бүхий 3.3 сая хувьцаа арилжив. Үүнээс 25 ХК-ийн хувьцааны ханш өсөж, 11 ХК-ийн хувьцааны ханш буурсан бол 5 үнэт цаасны ханш тогтвортой байлаа. 

Энэ өдөр "Бэрх Уул" (BEU+14.97%) болон "Би ди сек" ХК (BDS+14.88%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Тандэм инвэст ББСБ" (VIK-4.49%) болон "Улсын их дэлгүүр" ХК (UID-3.30%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.

“Үндэсний хувьчлалын сан" хамтын хаалттай хөрөнгө оруулалтын сан (ХОС)-гийн 174,340 ширхэг нэгж эрхийг нийт 39,145,066 төгрөгөөр арилжсан байна. ТOP-20 индекс 1.93 хувиар өсөж, 35378.87 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 3,700,010,157,914.56 төгрөг боллоо. Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.   


Связанные новости