ОХУ-аас 300 мянган тун вакциныг ирэх сарын эхээр оруулж ирнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
192@montsame.mn
2021-03-24 12:54:26

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Ирэх сарын эхээр манай улс ОХУ-аас 300 мянган тун "Спутник" вакцин оруулж ирэхээр төлөвлөн яриа хэлэлцээр хийж, тээвэрлэлтийг шийдэж буй талаар ЭМЯ-ны Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах зөвлөх Б.Ууганбаяр мэдээллээ.


Одоогоор манай улсын Засгийн газар ОХУ-аас вакцин албан ёсоор аваагүй байгааг тэрээр дурдлаа. Хувийн хэвшлийн "Мон Эмимпекс" ХХК ОХУ-аас өөрийн шугамаар "Спутник" вакциныг оруулж ирж иргэдийг хамруулж байна.


Нийслэлд өчигдөр 19.00 цагийн байдлаар 9049 хүнийг вакцинжуулалтад хамруулав. Дархлаажуулалтын 42 цэгт 101 багийн 708 ажилтан ажиллаж байгааг ЭМЯ-ны Нийтийн эрүүл мэндийн тусламжийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Л.Энхсайхан өнөөдөр мэдээлэв. 


Нийт 226 427 хүн вакцинд хамрагдаад байна.


Өмнөговь аймгийн 9 суманд 1203 хүнийг мөн хамруулжээ. Ингэснээр тус аймагт 6330 хүн вакцинжуулаад байна.



Связанные новости