Уралдааны ялагч Монголын шигшээ багийн өмсгөл хожно
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хөл бөмбөгийн 2022 оны ДАШТ, 2023 оны Ази тивийн АШТ-ий урьдчилсан шатны “F” хэсэгт өрсөлдөж буй Монголын шигшээ баг 3 дугаар сарын 25-нд 21.00 цагаас Тажикистаны талбайд, 3 дугаар сарын 30-нд Японы шигшээ багтай тоглолт хийнэ.
МХБХ-ноос хөгжөөн дэмжигчдийнхээ дунд “Цэнхэр дэлгэцээрээ, цэнгэлдэх хүрээлэнд” фэйсбүүк уралдааныг зарлаж байна.
Цэнхэр дэлгэцээрээ шигшээ
багаа дэмжих та бүхэн өмсгөлөө өмсөж, ороолтоо зүүж Цэнгэлдэх хүрээлэнд байгаа
мэт уур амьсгал бүрдүүлэх юм. Багаа дэмжиж байгаа та өөрийн зургийг фэйсбүүктээ
оруулж, хамгийн олон лайк цуглуулж чадвал ялагч болно.
1. Шигшээ багийн ороолт
зүүж, өмсгөл өмсөх
2. Телевизээрээ шигшээ
багаа дэмжиж буй зургаа фэйсбүүкт хийх
3.
#Би Монголын Шигшээ Багийн Фанат хаш таг ашиглах
4. Тажикистан - Монгол,
Монгол - Японы тоглолтуудын дараа уралдааны ялагчийг тодруулна.
Уралдааны ялагч: Монголын
шигшээ багийн өмсгөл хожно.