Г.Алтанбагана Их дуулгын хүрэл медалийн төлөө барилдана

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2021-03-28 18:41:53

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Гүржийн Тбилис хотноо болж байгаа Олон улсын жүдо бөхийн холбоо/IJF/-ны олимпын эрхийн оноо олгох Их Дуулга тэмцээний сүүлийн өдөр Монголын баг тамирчдаас 3 жүдоч хүч үзэв.


Эрэгтэйчүүдийн 90 кг-д ОУХМ Г.Алтанбагана  эхний тойрогт хийлж, дараагийн тойрогт Лихтенштайны тамирчин Рафаэлийг гарт өчих мэхээр /иппон/, 3 дугаар тойрогт Унгарын Гоз Роландыг вазари, иппон үнэлгээгээр тус тус яллаа.


Тэрбээр В хэсгийн аваргын төлөө Казахстаны Ислам Бозбаевыг ялж, улмаар Италийн жүдоч Н.Мунгайд ялагдаж, хүрэл медалийн төлөө Узбекистаны жүдоч Ш.Жандреевтай барилдахаар болов. 


Энэ өдөр эмэгтэйчүүдийн +78 кг-д барилдсан ОУХМ Э.Гандиймаа, Казахстаны М.Назгүлд ялагдсан бол эрэгтэй +100 кг-д ОУХМ Ө.Дүүрэнбаяр Узбекистаны бөх А.Юсуповт иппон үнэлгээгээр хожигдов.

Связанные новости