Хүн амын 15.2 хувийг дархлаажуулаад байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Дэлхий дахинд “COVID-19” халдварын эсрэг 267 вакцин хөгжүүлж буйгаас 184 нь эмнэл зүйн өмнөх туршилтад, 83 нь эмнэл зүйн туршилтад байгааг ХӨСҮТ-ийн Дархлаажуулалтын албаны дарга О.Дашпагма мэдээллээ.
ДЭМБ-ын яаралтай хэрэглэх жагсаалтад гурван төрлийн вакцин бүртгэж авчээ. Дэлхий дахинд 141 улс оронд 559 сая тун вакцин хийж байгаагаас өдөрт дунджаар 14.5 сая вакцин хийж байгаа гэсэн дүн гарчээ.
Харин Монгол
Улсын хэмжээнд одоогоор 490 мянган хүн тун вакцин хүлээн аваад байгаа. Халдвараас сэргийлэх,
тархалт, хүндрэл эндэгдлийг бууруулах зорилгоор эдгээр вакциныг нийт хүн
амынхаа 60 хувийг
дархлаажуулах юм. “Ковакс” хөтөлбөрийн хүрээнд
690 мянган хүн тун вакцин авахаас одоогоор 40 мянга орчим хүн тун вакцин
хүлээн авчээ.
Цаашид бусад вакциныг хүлээн авснаар дөрөвдүгээр сард багтаж 1.1 сая хүнийг вакцинд хамруулахаар төлөвлөжээ.
Төв, Орхон, Өмнөговь аймаг болон нийслэлд 9437 хүнд вакцин хийснээр улсын хэмжээнд энэ сарын 30-ны байдлаар, нийт 300 366 хүнийг вакцинд хамруулаад байна. Энэ нь зорилтот буюу дархлаажуулах хүн амын 15.2 хувийг эзэлж байна.
Дархлаажуулах ажлын
явцад урвал хүндрэл гарч байгаа эсэхэд хяналт тавьж байгаа бөгөөд одоогоор ноцтой
урвал хүндрэл бүртгэгдээгүй аж.