Шарапова давж заалджээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТМОСКВА. /KAZINFORM/. Сэргээш хэрэглэсэн гэж үзэн теннис тоглох эрхийг нь Олон улсын талбайн теннисний холбоо /ОУТТХ/ хоёр жилээр хассаныг эсэргүүцэн Оросын алдарт теннисчин Мария Шарапова давж заалдлаа.
Өдгөө 29 настай теннисчин Дэлхийн сэргээштэй тэмцэх байгууллагаас /WADA/ гаргасан хориотой эмийн жагсаалтад багтдаг ““мельдони” гэдэг эмийг энэ оны нэгдүгээр сард болсон Австралийн нээлттэй тэмцээний үеэр хэрэглэсэн нь сэргээшийн шинжилгээгээр тогтоогдсоны дараа гуравдугаар сард түүний тоглох эрхийг түдгэлзүүлээд байсан юм.
Харин теннис тоглох эрхийг нь хоёр жилээр хассан болохыг ОУТТХ өнгөрсөн долоо хоногт мэдэгдсэн билээ.
Эх сурвалжийн мэдээлснээр, Шарапова Спортын арбитрын шүүхэд давж заалдсан байна.
Г.Доржханд
Связанные новости
Министр юстиции и внутренних дел Монголии посетил Постоянную палату Третейского суда в Гааге
12 часа
В 2026 году Монголия и Россия отметят 105-ю годовщину установления дипломатических отношений
12 часа
Ulaanbaatar