Сонгогчдын шилжилт хөдөлгөөн өнөөдрөөс зогслоо
МОНГОЛЫН МЭДЭЭСонгуулийн тухай хуулийн дагуу өнөөдрөөс сонгогчдын шилжилт хөдөлгөөн зогслоо.
Сонгогчийн шилжилтийг санал авах өдрөөс 14 хоногийн өмнө зогсооно хэмээн хуульчилсан.
Сонгогч өөрийн байнга оршин суугаа газрынхаа харьяа хэсэгт санал өгдөг учиртай. Тиймээс сонгогч шилжсэн бол шилжин очсон газрынхаа санал авах байранд санал авах өдрөөс 10-аас доошгүй хоногийн өмнө шилжих хуудсаа бүртгүүлэх ёстой.
Сонгогчийн шилжилтийг аймаг болон нийслэл дотор хийхийг хориглох аж.
Б.Туул