“Pfizer”-ийн вакциныг Францад үйлдвэрлэнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
Jargal.d@montsame.mn
2021-04-06 14:09:59

ПАРИС. /Ukrinform/. Pfizer/BioNTech-ийн коронавирусний вакцины үйлдвэрлэл Францад энэ долоо хоногт эхэлнэ гэж тус улсын Эдийн засаг, сангийн яамны төрийн нарийн бичгийн дарга Аньес Паннье-Рюнаши мэдээлжээ.


Төрийн нарийн бичгийн даргын мэдээлснээр, энэ онд Францад хамгийн багадаа 250 сая тун Pfizer/BioNTech-ийн вакциныг  үйлдвэрлэхээр төлөвлөж байна. 


Вакциныг “Delpharm” компанийн үйлдвэрүүдэд дөрөвдүгээр сарын 7-ноос үйлдвэрлэж эхлэх бөгөөд үйлдвэрлэлийг зохион байгуулахад Францын эрх баригчид улсын төсвөөс 20 сая евро гаргажээ.


Үүнээс гадна, Францын “Fareva” компани Германы “CureVac” вакциныг Европын Холбооноос хэрэглэхийг зөвшөөрмөгц үйлдвэрлэж эхлэхээр төлөвлөж байна.

Связанные новости