Энэтхэгт өдөрт хамгийн олон тохиолдол бүртгэгдлээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
ШИНЭ ДЕЛИ. /TASS/. Энэтхэгт мягмар гарагт коронавирусний халдварын 115 736 шинэ тохиолдол бүртгэгдсэн нь цар тахал дэгдсэнээс хойш нэг өдөрт илэрсэн хамгийн олон тохиолдол болжээ.
Энэтхэг халдвар авсан нийт хүний тоо 12 801 785 болсон байна. Тус улсад өмнө нь дөрөвдүгээр сарын 5-нд нэг өдөрт хамгийн олон буюу 103 558 тохиолдол бүртгэгдэж байжээ.
Коронавирусээр халдварласны улмаас нас барсан нийт тохиолдол мягмар гаргийн өглөөний байдлаар 630-аар нэмэгдэж, 166 177-д хүрсэн байна. Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй хүний тоо Энэтхэгт анх удаа 800 мянгаас давж, 843 473 болсон нь нэг өдрийн өмнөхөөс 55 250-аар нэмэгдсэн үзүүлэлт ажээ. Өвчний идэвхтэй тохиолдлын тоо 28 хоног дараалан нэмэгдсэн байна. Эдгэрсэн өвчтөнүүдийн тоо 24 цагийн дотор 59 856-аар нэмэгдэж, 11 682 136 болжээ.
Ирэх дөрвөн долоо хоног Энэтхэгт халдвартай тэмцэхэд "маш чухал" өдрүүд байх болно гэдгийг тус улсын Эрүүл мэндийн сайд Харш Вардхан мягмар гарагт анхааруулаад, амны хаалт зүүх, хүн хоорондын зайгаа барих зэрэг урьдчилан сэргийлэх арга хэмжээг чанд хэрэгжүүлэхийг иргэддээ уриалсан байна.
Сүүлийн 24 цагийн хугацаанд 3 337 601 хүн коронавирусний вакцин хийлгэжээ. Нэгдүгээр сарын 16-нд вакцинжуулалтын аян эхэлснээс хойш 87 077 474 сая хүн вакцинд хамрагдсан гэж Энэтхэгийн Эрүүл мэндийн яам мэдээлэв.