Тусгаарлах эмнэлэгт 45 иргэн эмчлүүлж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2021-04-11 13:20:16

Баянхонгор /МОНЦАМЭ/. Сүүлийн 24 цагийн байдлаар Баянхонгор аймагт коронавирусний халдварын батлагдсан нэг тохиолдол /Улаанбаатар хотод хурал зөвлөгөөнд оролцоод ирсэн эх үүсвэрээс/ нэмж бүртгэгдлээ. 


Тусгаарлах эмнэлэгт эмчлүүлж байсан таван иргэн эдгэрч гэрийн ажиглалтад шилжсэн бөгөөд ийнхүү коронавирусний нийт 59 тохиолдлын 14 нь эмчлүүлж, эмнэлгээс гараад байна. 

Тусгаарлах эмнэлэгт өнөөдөр 11:00 цагийн байдлаар 45 хүн эмчлүүлж байгаагаас 2 иргэний биеийн байдал хүнд, 8 иргэн хүндэвтэр, 35 иргэний биеийн байдал хөнгөн тогтвортой байгааг Аймгийн Онцгой комисс мэдээлэв. 

Өвөрхангай аймгийн БОЭТ рүү явуулсан 222 PCR шинжилгээний хариу гараагүй байгаа бөгөөд хариуг ирүүлсэнээр АОК-оос мэдээлэл хийнэ гэлээ. 

Связанные новости