Буудлагын тамирчид олон улсын онлайн тэмцээнд түрүүлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2021-04-15 16:31:55

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Индонези улсын Буудлага спортын холбооноос зохион байгуулж буй онлайн цуврал тэмцээний энэ удаагийн тэмцээнд Монголын баг тамирчид амжилттай оролцон  алт, мөнгөн медаль хүртэж тэргүүлэв.


Тодруулбал, 10 метрийн хийн гар бууны дасгалд ОУХМ  Э.Даваахүү 584 оноогоор алтан медаль, 10 метрийн хийн урт  бууны дасгалд ОУХМ  Н.Баяраа  629.2 оноогоор алтан медаль, эмэгтэйчүүдийн 10 метрийн хийн урт бууны дасгалд ОУХМ  О.Есүгэн 629.7 оноогоор алтан медаль, эмэгтэйчүүдийн 10 метрийн хийн урт бууны дасгалд ОУХМ  Э.Энхмаа  628.9 оноогоор мөнгөн медаль тус тус хүртлээ гэж Монголын буудлага, спортын холбооноос мэдээллээ.

Связанные новости