Монголын 2 боксчин хүрэл медалийн төлөө өнөө шөнө тулалдана
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Польш улсын Кельце хотноо болж буй сонирхогчдын боксын залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний 7 дахь өдөр Монголын боксчдоос 2 тамирчин хүрэл медалийн төлөө өрсөлдөнө.
Монголын
цагаар 24 цагт эмэгтэйчүүдийн 51 кг-ын жинд боксын үндэсний шигшээ багийн тамирчин
Алтанбек Хулан, Казахстаны тамирчин T.Гулинартай "В" рингэнд тоглоно.
Харин
Монголын цагаар 01.45 цагаас эрэгтэйчүүдийн 52 кг-д манай тамирчин
Энхзоригтын Сүхбат, Испанийн тамирчин
Пантожа Морено Жуантай "В" рингэнд тулалдах юм байна.