Дархлаажуулалтад зөвхөн давтан тун хийлгэх иргэдийг хамруулж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
Улаанбаатар/МОНЦАМЭ/. Коронавирусээс урьдчилан сэргийлэх дархлаажуулалтын хоёрдугаар тунг өнөөдрөөс иргэдэд хийж эхэллээ.
Ингэхдээ “Астразенека” болон “Синофарм” үйлдвэрийн вакцины нэгдүгээр тунд хамрагдсан иргэдийн хоёрдугаар тунг хийх юм. Сонгинохайрхан дүүрэгт 18 цэгт 300 гаруй хүний бүрэлдэхүүнтэй баг вакцинжуулалтын ажлыг зохион байгуулна.
Дархлаажуулалтад зөвхөн хоёр дахь тун хийлгэх болсон иргэдийг хамруулах юм. Үүнд:
4 дүгээр сарын 23-нд:
4 дүгээр сарын 9, 10, 11 12 -ны өдөр дархлаажуулалтад хамрагдах байсан иргэд
4 дүгээр сарын 24-нд:
4 дүгээр сарын 13, 14, 15, 16 -ны өдөр дархлаажуулалтад хамрагдах байсан иргэд
4 дүгээр сарын 25-нд:
4 дүгээр сарын 17, 18, 19, 20 -ны өдөр дархлаажуулалтад хамрагдах байсан иргэд
4 дүгээр сарын 26-нд:
4 дүгээр сарын 21, 22, 23, 24-ний өдөр дархлаажуулалтад
хамрагдах байсан иргэд тус тус хамрагдана.