Коронавируст халдварын 1264 тохиолдол бүртгэгдэв
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Сүүлийн 24 цагт улсын хэмжээнд 13 мянган хүнд шинжилгээ хийхэд 1264 хүнд "COVID-19" халдвар илэрчээ. Ингэснээр коронавируст халдварын нийт батлагдсан тохиолдол 30.483-д хүрч байна. Энэ нь 100 хүн тутмын 1 нь халдвар туссан гэсэн үг юм.
ЭМЯ-ны мэдээлснээр, коронавируст халдварын улмаас эмнэлэгт 4457 хүн эмчлүүлж байна. Тэдний 81 маш хүнд, 359 нь хүнд, 1456 нь хүндэвтэр хүн байна. Аймаг, орон нутаг дахь халдварын байдлыг танилцуулбал: Төв аймагт 40, Дархан-Уул аймагт 24, Завхан аймагт 20, Ховд аймагт 12 тохиолдол нэмж бүртгэгдээд байна.
Сүүлийн 24 цагт халдварт өвчнөөр 4 хүн нас барж, нийт 86 хүн эндээд байна. Харин нийт эдгэрсэн хүний тоо 658 боллоо.

Связанные новости
Экспорт угля увеличится благодаря улучшению перевозок через пограничный переход Гашуунсухайт
12 часа
Дирекция особо охраняемой природной территории пустыни Гоби удостоена государственной награды
1 день
Ulaanbaatar