Хүчилтөрөгчийн үйлдвэрийн туршилтыг энэ долоо хоногт эхэлнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
Улаанбаатар /МОНЦАМЭ/. ХӨСҮТ-ийн дэргэд байгуулж буй хүчилтөрөгчийн үйлдвэрийн барилгын ажил бүрэн дууссан бөгөөд энэ долоо хоногт туршилт хийж эхэлнэ.
ХӨСҮТ-ийн “Хүчилтөрөгч дамжуулах төв” нь өдөрт өндөр даралтын 100 ширхэг баллон буюу 600 метр куб хүчилтөрөгч нийлүүлдэг ч хүрэлцдэггүй байна. Коронавируст халдварын тархалт өндөр байгаа энэ үед хүчилтөрөгчийн хэрэгцээ 4-5 дахин нэмэгдэж байгаа тул хүчилтөрөгчийн үйлдвэр барихаар болсон юм.
Тус үйлдвэр нь Герман улсын технологиор цагт нам даралтын (0,5 мРа) хүчилтөрөгчийг 40 метр куб үйлдвэрлэхээс гадна өндөр даралтын (150мРа) баллоныг нэг цагт 3-4 ширхгийг цэнэглэх өндөр хүчин чадалтай аж.
Связанные новости
Министр юстиции и внутренних дел Монголии посетил Постоянную палату Третейского суда в Гааге
22 часа
В 2026 году Монголия и Россия отметят 105-ю годовщину установления дипломатических отношений
22 часа
Дирекция особо охраняемой природной территории пустыни Гоби удостоена государственной награды
1 день
Ulaanbaatar