Дэлхийн 211 орны хүүхдүүд Гиннесийн дээд амжилтыг шинэчлэх оролдлого хийнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2021-04-28 10:31:51

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ОХУ-ын Газпром компаниас 9 дэх удаагаа зохион байгуулж байгаа “Нөхөрлөлийн төлөөх хөл бөмбөг” хөтөлбөр ойрын үед байгуулна.


Энэ жил “Нөхөрлөлийн төлөөх хөл бөмбөг” хөтөлбөрт 211 улсын залуу элч төлөөлөгч нарыг нэгтгэхээр болжээ. Нөхөрлөлийн 32 багт 12-14 насны охид, хөвгүүд нэгдэн аварга шалгаруулах цахим тэмцээнд оролцож, F4F World хөл бөмбөгийн симулятор тоглоомоор өрсөлдөх юм.


Харин улс орон бүрээс оролцох залуу сэтгүүлч нар хөтөлбөрийг сурвалжилж, үе тэнгийнхэндээ хөтөлбөрийн үнэт зүйл болох нөхөрлөл, тэгш эрх, шударга ёс, эрүүл мэнд, энх тайван, үнэнч байдал, ялалт, уламжлал, нэр төрийн талаар танилцуулах юм байна.


Хөтөлбөрийн 2 дугаар шатны хүрээнд оролцогчид УЕФА-гийн Аваргуудын лигийн финалын тоглолтын өмнө Турк улсын Стамбул хотноо “Нөхөрлөлийн төлөөх хөл бөмбөг” форумд оролцож, хүүхдийн хөл бөмбөгийн хөгжлийн талаар санал бодлоо хуваалцана. Форумын төгсгөлд 211 улсаас оролцож буй хүүхдүүд хамтдаа Гиннесийн дээд амжилтыг шинэчлэн тогтоох оролдлогыг хийх юм.



Монгол Улсаас тус хөтөлбөрт шилдэг залуу тоглогч Н.Ананд, Б.Төгөлдөр нар оролцоно. Манай залуус уг хөтөлбөрт багтаж өөрийн улсын соёл, ёс уламжлалыг танилцуулах юм. 

Связанные новости