Канадад 9 сая гаруй хүн вакцины эхний тунг хийлгэжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
Jargal.d@montsame.mn
2021-04-28 15:13:33

ТОРОНТО. /CBC/. Канадад “COVID-19”-өөс сэргийлэх дархлаажуулалтын аян эхэлснээс хойш 9 сая гаруй хүн вакцины эхний тунг хийлгээд байна гэж тус улсын Засгийн газар мэдээлжээ.  


Өнгөрсөн долоо хоногийн эцсийн байдлаар Канадын хүн амын 24.1 хувь нь буюу 9 199 769 хүн вакцины эхний тунг тариулжээ. Харин нийт хүн амын ердөө 2.37 хувь буюу  899 946 хүн вакцины хоёр тунгаа бүрэн хийлгэсэн байна.


Сүүлийн долоо хоногуудад Канадад вакцинжуулалтын кампанит ажил эрчимжиж, өдөр бүр 250 мянга гаруй хүн вакцин хийлгэж байгааг тус улсын Засгийн газар онцолжээ.


Гэсэн хэдий ч "COVID-19"-ийн халдварын тохиолдол сүүлийн үед нэмэгдсээр байгаа юм. Хамгийн их хүн амтай Онтарио мужид өнгөрсөн долоо хоногийн сүүлчээс эхлэн хязгаарлалтын арга хэмжээг чангатгажээ. Канадад цар тахлын дэгдсэнээс хойш халдвар авсан нийт хүний ​​тоо 1.2 саяд дөхсөн байна.


Связанные новости