Коронавируст халдвараар 6000 гаруй хүүхэд өвджээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Коронавирусээр халдварласан хүүхдийн 80 орчим хувь нь сургуулийн насныхан байгааг БШУЯ мэдээлэв.
Харин нийт тохиолдлын 90 орчим хувь нь Улаанбаатар хотод бүртгэгджээ. Халдвар авсан хүүхдийн тоо 10 хоногийн өмнө 4412 байсан бол одоо 6615 болж нэмэгдээд байгаа юм.
2021 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн статистик тоон
мэдээллийг хүргэж байна.