Сумын соёлын төвийнхөн “Учиртай гурван толгой” дуурийг тоглож байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОРМонгол Улсын Соёлын тэргүүний ажилтан Дарамын Цэрэнпилийн нэрэмжит Баянхонгор аймгийн Өлзийт сумын Соёлын төвийн түүхт 80 жилийн ой энэ онд тохиож буй. Ойн ажлын хүрээнд Б.Дамдинсүрэнгийн цомнол “Учиртай гурван толгой” дуурийг бүрэн эхээр нь тайзнаа амилуулан толилуулжээ.
Зөвлөх найруулагчаар Баянхонгор аймгийн ХДТ-ын багш, удирдаач МУСТА Б.Батжаргал, Ерөнхий найруулагчаар МУСТА Цэрэнпилийн Амгалан ажилласан байна. Харин дүрүүдийг аймгийн ХДТ, Өлзийт сумын ардын авьяастнууд амилуулжээ. Юндэнд Н.Тайванболд, Нансалмаад Б.Энхцэцэг, Балганд М.Бямбаа, Хоролмаад Т.Батцэцэг нар тоглосон бол худалдаачин, олны хэсэг Өлзийт сумын гурван үеийн ардын авьяастнууд оролцон амжилттай тоглосон байна.
Б.Мөнхзул
Связанные новости

Учителям и студентам предоставят возможности для обучения и повышения квалификации в Австралии
3 дня

Нукага Фукусиро: В сотрудничестве между Парламентами Монголии и Японии открывается новая глава
7 дня