Улсын хэмжээнд 1.7 сая орчим иргэнийг дархлаажуулаад байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2021-05-13 11:25:55

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улсын хэмжээнд  “COVID-19”-ийн эсрэг вакцины эхний тунд нийт 1 712 577 хүн буюу 82.8 хувь нь, хоёрдугаар тунд 634 652 хүн буюу 30.7 хувь нь хамрагдаад байна.

 

Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн 18-аас дээш насны иргэдийн 95.3 хувь буюу 908 634 нь I тунгаар, 50.7 хувь буюу 483 578 нь II тунгаар тариулаад байна.

 

Харин орон нутагт вакцины эхний тунд 803 943 хүн буюу 72.2 хувь, хоёрдугаар тунд 151 074 хүн буюу 13.6 хувь нь хамрагдаад байна. 


Түүнчлэн “Спутник V” вакциныг маргаашаас 55-аас дээш насныханд хийж эхэлнэ гэдгийг ЭМЯ-наас мэдээлсэн юм.

 

Вакцины бүрэн тунд хамрагдсан ч халдвар, хамгааллын дэглэмээ чанд мөрдөх хэрэгтэй. Үүнд:

Амны хаалтаа тогтмол зүүх

Хүн хоорондын зай барих

Гар угаах, халвдаргүйжүүлэх

Байнгын агааржуулалт хийх

10-аас дээш хүнтэй уулзалтад оролцохгүй байх.

 

Связанные новости